Mongolian News Channel буюу MNC телевиз нь мэдээллийн төрөлжсөн суваг гэсэн статустайгаар "Илүү сайхан Монголын төлөө" уриатай тасралтгүй 4 жил амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2012 оны 02-р сарын 22-нд анхны эфирээ цацаж, шилдэг мэдээ мэдээлэл, Mонгол контент үйлдвэрлэлийн эхлэлээ амжилттай тавьсан юм.

Бидний бэлтгэн хүргэж байгаа мэдээ мэдээлэл нь бие даасан, тогтмол цагт, өдөр бүр, шинэ, шуурхай байдлаар үзэгчдэд хүрэхээс гадна мэдээллүүдийг төрөлжүүлэн, глобалчлах зарчмаар агуулга, үнэ цэнээр нь эрэмбэлж үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа нь бусад телевизүүдийн мэдээ, мэдээллийн хөтөлбөрүүдээс онцлог ялгаатай.

Mongolian News Channel телевиз нь одоогоор 50 орчим чадварлаг уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй "Салбартаа ур чадвартай, өндөр бүтээмжтэй багийг бүрдүүлсэн үлгэр дуурайл болохуйц хамт олон болох" зорилготойгоор үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

Univision-12     Skymedia-27     Сансар-12     DDish-16     MNBC-4     Supervision-3     National-17     Orange-13     Талст-10    MDHS-12