Монгол Бямбаагийн 8 дахь түрүү

Нийтлэсэн огноо:
2016-10-12
Монгол Бямбаагийн 8 дахь түрүү

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Кийнлэнд морин тойруулгад болсон “ Woodford Stakes “ уралдаанд Mongolian Saturday хурдан хүлэг түрүүллээ.   Mongolian Saturday  2015 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван цуврал уралдааны нэг болох “Breeders cup”-н зүлгэн замын ойрын зайн уралдаанд  түрүүлж байсан билээ.

Уяач Энэбишийн Ганбат Манай хүлэг Кийнлэндэд маш сайн уралддаг. Энэ бол түүний өлгий нутаг. Бид энэ зун Англид байж 2 сар эмчилгээ хийлгэсэн. Морьны гэмтэл бүрэн эдгэрсэн. Бүх зүйл сайн байна. Бид Санта Анитад болох “Breeders cup” уралдаанд оролцоногэж ярьсан байна

Woodford Stakes уралдаан нь Брийдэрс кап-ын өмнөх томоохон сорил болдог юм.

Харин Монгол Бямбаа  нийт 36 уралдаанд оролцож 8-д нь түрүүлээд байна. Хурдан хүлэг эзэддээ 1.1 сая долларын ашиг авчраад байгаа гэнэ.

Энэ удаа Карлос Монталво Монгол Бямбааг унаж Кийнлэндэд өрсөлджээ.Уяач Ганбатын хэлснээр тэд энэ сарын 20-нд Калифорн мужийг зорьж Брийдэрс кап-т бэлдэх гэнэ. Брийдэрс кап 11-р сарын 4,5-нд  Санта Анита-д болох билээ.




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд