ЧД-ийн өрхийн үйлдвэрлэгчид хоршоо болж ажилласнаар 131 сая төгрөгийн борлуулалтыг хийжээ.

Нийтлэсэн огноо:
2016-02-15
ЧД-ийн өрхийн үйлдвэрлэгчид хоршоо болж ажилласнаар 131 сая төгрөгийн борлуулалтыг хийжээ.

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Санаачлага байвал иргэдийн амьдралыг дээшлүүлэх бүрэн боломжтойг чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлсэн  “Чингэлтэйд үйлдвэрлэв”  үйл ажиллагаа харуулж байгааг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид онцоллоо. Учир нь үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахад түрээсийн өндөр төлбөр үргэлж хүндрэл учруулсаар ирсэн ч дээрх арга хэмжээний хүрээнд асуудлын гарцыг зөв шийдсэнээр үр дүн нь өрхийн үйлдвэрлэгчдэд хүрч эхлээд байна.Өрхийн үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж бэлэн бүтээгдэхүүн болгосныхоо дараа борлуулалтын асуудал тулгардаг.

Энэ нь бүтээгдэхүүнээ зарах лангуу павилоны түрээсийн үнэ өндөр байдагтай холбоотой. Харин бусад дүүргээсээ түрүүлж энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн засаг даргын тамгын газраас Чингэлтэйд үйлдвэрлэв үйл ажиллагааг эхлүүлсэн нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит үр дүнгээ өгч, үйлдвэрлэгчдийн амьдрал өдрөөс өдөрт дэвжиж, иргэд ч үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний чанарыг үнэлж, худалдан авдаг болсныг тодотгож байна.

 Тухайлбал: Алтжин худалдааны төвийн 9 павилоны түрээсийн үнийг дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих бизнес инкубатор төвөөс хариуцснаар  сүлжмэл ноосон цамц, үндэсний дээл хувцас, арьсан гутал цүнх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эргэлт сайжирч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хуримтлал үүсгэж эхэлжээ. 

Сэтгүүлч  Г.Батхишиг 




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд