“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд ЧД-ийн бизнес инкубатор төвийн өрхийн үйлдвэрлэгчид оролцож байна

Нийтлэсэн огноо:
2016-02-15
1
“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд ЧД-ийн бизнес инкубатор төвийн өрхийн үйлдвэрлэгчид оролцож байна

Нийтлэсэн: Mongolian News Channel

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих бизнес инкубатор төвийн өрхийн үйлдвэрлэгчид цагаан сарын баярт зориулан Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Ийнхүү дотоод гадаадын томоохон үзэсгэлэн худалдаанд оролцох боломж нөхцлийг инкубатор төвөөс бүрдүүлснээр жижиг дунд үйлдвэрийн хөгжилд ахиц авчирч байгааг үйлдвэрлэгчид онцолжээ.

Сүүлийн жилүүдэд цагаан сарын баяраараа үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, ахан дүүстээ бэлэглэхийг уриалсаар ирсэн. Үүнийг бодит ажил болгох хүрээнд ч монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан холбогдох яамнаас монголд үйлдвэрлэв цагаан сар 2016 үзэсгэлэнг зохион байгуулж, тус арга хэмжээнд чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих бизнес инкубатор төвийн үйлдвэрлэгчид өөрсдийнхөө урласан үндэсний бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Инкубатор төвийн бойжигчид мишээл экспо, хүннү молл, дүжингарав худалдааны төвүүдэд нийт иргэддээ зориулан үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг танилцуулж худалдаалж байгаа юм. Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн жилээс жилд чанаржиж үнийн хувьд ч боломжийн байгааг худалдан авагчид хэллээ. 

Бэлтгэсэн:  Г.Батхишиг   А.Амарсанаа




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд

gsd(127.0.0.*)

2016-06-14 20:41:00
sdfg