ЧД-ийн хүүхдүүд угийн бичгээ хөтөлж, босоо монгол бичгээрээ уран бичиж сурчээ

Нийтлэсэн огноо:
2016-02-15
ЧД-ийн хүүхдүүд угийн бичгээ хөтөлж, босоо монгол бичгээрээ уран бичиж сурчээ

Нийтлэсэн: Mongolian News Channel

Боловсрол соёл шинжлэх ухааны яам, нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж байгаа сургалтын цөм хөтөлбөрийг чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс өөрийнхөө дүүргийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүнийг өөр өөрийн онцлог ялгаатайгаар хөгжүүлснээр үр дүн нь хүүхэд нэг бүрт хүрч эхэлжээ.ЧД-т төр, хувийн 21 сургууль, 48 цэцэрлэгт нийт 35 мянган хүүхэд суралцаж байна. Дүүргийн боловсролын хэлтсээс цөм хөтөлбөр сайн менежмент бодит үр дүн уриаг үйл ажиллагаа болгон хэрэгжүүлснээр цэцэрлэгийн хүүхэд бүр, сургуулийн сурагч нэг бүр хөгжиж өөрт мэдлэгээ хуримтлуулж чаджээ.

Тухайлбал дүүргийн 49-р сургууль босоо монгол бичгийг сурагч бүрт эзэмшүүлжээ. 2018 оноос монгол хэлний тухай хуулийн дагуу бүх нийтээрээ босоо монгол бичгээрээ бичиж сурахтай холбогдуулан уг үйл ажиллагаанд тэргүүлэгч байхыг зорьж 6-12-р ангийн сурагчид уран бичигтэн болж төлөвшиж байна. 

Бэлтгэсэн:  Г.Батхишиг   А.Амарсанаа




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд