Цасанд боогдсон давааны цасыг орон нутгийн зам ангиуд нээлээ

Нийтлэсэн огноо:
2016-03-08
Цасанд боогдсон давааны цасыг орон нутгийн зам ангиуд нээлээ

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Энэ сарын 3,4 –ний өдрүүдэд манай орны ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Үүний улмаас зам, даваа хаагдаж, олон хүн сураггүй алга болж, цөөнгүй жолооч цасанд суусныг онцгой байдлын алба хаагчид болон зам ангиуд шуурхай ажилласны хүчинд авран туслах ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Тэгвэл цасанд боогдсон зам давааг зам ангиуд бүрэн нээгээд байна.

Манай телевизийн сурвалжлах групп орон нутгийн замын нөхцөл байдал болон цасанд боогдсон даваа гүвээний цасыг цэвэрлэх ажил ямар байгааг тодруулахаар өвөрхангай аймгийг зорьсон юм. Өнгөрсөн 3,4ний өдрүүдэд орсон цасан шуурганы улмаас цасны зузаан зарим газарт 100-150 см хүртэл хунгарласан байсан юм. Харин зам тээврийн сайдын тушаалын дагуу түр хугацаанд хаагаад байсан замуудыг нээж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөнтэй холбогдуулан орон нутгийн зам ангиуд шуурхайлан ажиллаж зам давааны цасыг цэвэрлэлээ.

Г.Отгонбаяр “Эрдэнэ сант АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Одоогийн байдлаар ямар ч байсан Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн замын цасыг цэвэрлэж, цасанд боогдоод байсан даваа гүвээг бүрэн нээгээд байна. Гэхдээ зарим газраар зам халтиргаа гулгаатай байгаа учраас жолооч нарыг хурдаа тохируулж, хөдөлгөөндөө болгоомжтой оролцохыг анхааруулъя.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд