Д.Эрдэнэбат: Би тойрогт нэр дэвшинэ, надад алдах зүйл байхгүй

Нийтлэсэн огноо:
2016-03-11
Д.Эрдэнэбат: Би тойрогт нэр дэвшинэ, надад алдах зүйл байхгүй

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Сонгууль болоход 100 гаруйхан хоног үлдлээ. Намуудын тухайд тойрогт хэнийг хувиарлаж, жагсаалт руу хэнийг  оруулах нь толгойны өвчин болж байгаа бололтой. Эрх барьж байгаа ардчилсан намын тухайд намын дарга, ерөнхий сайд гээд олонд танигдсан улс төрчид нь тойрогт өрсөлдөж, харин мөнгөтэй хүмүүсээ жагсаалтруу оруулах тохироо хийгдээж байгаа гэх албан бус мэдээлэл байна. Үүнийг тус намын нөлөө бүхий зарим улс төрчид үгүйсгэсэнгүй. 

Чуулган завсарлаж, төрийн ордон эл хуль байгаа ч нам доторх сонгуулийн наймаа, тохироо ид явагдаж байна.5 дугаар сарын 9 ний өдрөөс өмнө намууд хэнийгээ тойрогт, хэн нь жагсалтаадад бичигдэх талаар халз мэтгэлзцэж байгаа ч ардчилсан намын тухайд бусад намуудыг бодвол өөр хувилбараар сонгуульд оролцох магадлал өндөр байгаа.  Тухайлбал АН ын дарга Энхболд Өвөрхангай аймагт нэр дэвших бол Сайханбилэг ерөнхий сайд ээжийнхээ төрсөн нутаг Дорнодод нэр дэвшинэ гэх яриа байна. Харин энэ нам дотор анхаарарл татаж байгаа хүн бол ерөнхий сайд асан Алтанхуяг. Өөрөөр хэлбэл намын дарга болоод ерөнхий сайд торйогт нэр дэвших бол намын жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэх асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь шинэчлэлийн засгийн газрын газрын тэргүүн байх магадлал өндөр байгаа бололтой. 

Ардчилсан намд нөлөө бүхий улс төрчдийн тухайд тойрогт хэнийг хувиарлаж, жагсаалтад хэнийгээ бичих талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж байна. Гэхдээ аль ч намын удирдлагууд тойрогт болон жагсаалтад орох хүмүүсээсээ татаас авдаггүй гэдэг ч жагсаалтын эхний 5 д бичигдэхийн тулд намдаа 3 тэрбум төгрөг төлдөг гэх албан бус мэдээлэл байдаг юм. Ямар ч л байсан жагсаалтад орсон гишүүн дахин орж болно, болохгүй гэх хууль, журам байхгүй учраас энэ нь тухайн намын дотоод бодлого болж байна. 

Ер нь бол эдгээр өдрүүдэд нэр дэвшигчид тойргоороо эргэлдэж, сонгогчиддоо тал засаад эхэлжээ. Хамгийн гол нь сонгогчид намуудад итгэх итгэл нь буурсан нь бодит үнэн учраас нэр дэвшигчдийн хувьд хамгийн магадлалтай торогтоо өрсөлдөж, эсвэл намын рейтингээсээ шалтгаалаад жагсаалтын эхний 5-10 т   бичигдэхгүй л бол гишүүн найдвар тун бага байна. 

 

Сурвалжлагч: Б.батцэцэг 
Зураглаач: А.Хурцбаатар 

 




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд