Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Нийтлэсэн огноо:
2016-03-11
Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Энэ онд төр нийгмийн зүтгэлтэн жамбын батмөнх агсны мэндэлсний 90 насны ой тохиож байгаа юм. Түүний хөшөөнд намын журамт нөхөд түүний гэргий Даариймаа цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Нэгэнтээ Жамбын батмөнх амьд ахуйдаа өглөгч хүн гар хоосон ч  сэтгэл баян, авлагач хүн сав дүүрэн ч санаа хоосон гэж хэлж байсан гэдэг. Түүний монголын төрд хийж бүтээсэн олон үр бүтээлтэй ажлуудаас эгзэгтэй үед зөв гарцыг нээж, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гэдэг тодотгол нь иргэд олон нийтэд илүүтэй хүрсэн байдаг юм. Батмөнх агсны гэргий Даариймаа ханийнхаа талаар ийн дурсаж ярьсан юм. 

Улс төрч хүн өөрийгөө биш зөвхөн өрөөлийг боддог сэтгэхүйтэй байх учиртайг тэрээр өөрийнхөө үйл хэргээр тод харуулсан гэдгийг намын журамт нөхөд нь дурсан ярьсан юм. 

Батмөнх агсан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан учраас түүнд профессор цол олгож, 1973-1974 онд МАХН-ын төв хорооны хэлтсийн, 1974-1984 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байсан төдийгүй 1971 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдож, 1974 онд намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, 1984 оноос төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон 1990 оны 3-р сар хүртэл тус албыг хашсан байна. Ийнхүү 90 насны ой нь энэ онд тохиож байгаа учраас түүний амьдрал түүхэн замналыг харуулсан бүү март баримтат уран сайхны бүтээл туурвигдаж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. 
Бэлтгэсэн:  Г.Б атхишиг   Батцогт



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд