Дауны хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн эцэг эх монголдоо анх удаа нэгдлээ

Нийтлэсэн огноо:
2016-03-11
1
Дауны хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн эцэг эх монголдоо анх удаа нэгдлээ

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Манай телевизийн долоо хоног бүрийн лхагва баасан гарагт өдрийн 14 цагт үзэгч танд хүрдэг “Тодорхой цэг” нэвтрүүлгээр дауны хам шинжийн талаарх зөв ойлголтыг нийгэмд таниулж, даунтай хүүхдийн эцэг эхчүүд анх удаа нэгдэж төсөл эхлүүлсэн талаар хүргэж эхэлсэн. Энэ удаад нэвтрүүлгийн сурвалжлах хэсэг Энх-Эрдэнэ хүүгийн гэр бүлд зочилсон байна. 

Үзэгч таны харж байгаа энэ бяцхан хүүг  ЭнхЭрдэнэ гэдэг. Хүү ой таван сартай ч хараахан хөлд ороогүй бие даан явж эхлээгүй байгаа, гэхдээ хоёр хөл дээрээ маш сайн зогсож чаддаг болсонд аав ээж нь  маш их баяртай байгаагаа хэлсэн. Зүрхний хагалгаанд өнгөрсөн оны 10-р сард орж, түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн ч биеийн байдалд хүндрэл гараагүй эрүүл мэнд сайн байгааг хүүгийн ээж онцолсон юм. 

Эм эн си телевизийн тодорхой цэг нэвтрүүлгээр 20 эцэг эх зориг гаргаж, хаалттай хөшигний цаана байсан зүйлийг ил гарган, дауны хам шинжийн талаар иргэдэд зөв ойлголтыг таниулах үүднээс ийнхүү нэгдэж 20+1 онцгой бэлэг төслийг хэрэгжүүлж байгааг дэмжин ажиллаж  байгаа. Нэвтрүүлэг үзэгчдэд хүрсний дараачаас эхлэн  орон нутгаас иргэд утсаар холбогдож уг төсөлд нэгдэх саналаа зохион байгуулагч эцэг эхчүүдэд ирүүлсэн байна. 

Дауны хам шинжтэй хүүхдийг төрөхөөс нь авахуулаад л буруу хандлага ойлголт нь эмч нараас  эхэлдэг учраас цаашид эмнэлгийн ажилтнуудаасаа эхлүүлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байгааг эцэг эхчүүд илэрхийлж байсан. Хаалттай хөшигний цаана байсан зүйлийг олон нийтэд ил болгох зөв таниулах 20+1 онцгой бэлэг дауны хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар цуврал дугаарыг ирэх баасан гарагт тодорхой цэг нэвтрүүлгээр 14 цагт үзэгч танд хүрэх юм. 
Бэлтгэсэн:  Г.Батхишиг   Очирхүү



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд

uuk(202.179.2.*)

2016-12-28 08:08:40
hasguudad iim uvchtei huuhed baidagin yunii uchir ve