Хавдрын эмч нар элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ

Нийтлэсэн огноо:
2016-04-07
Хавдрын эмч нар элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Элэг шилжүүлэн суулгах хагалгааг монгол эмч нар бие даагаад хйиж чаддаг болсон нь анагаахын салбарт гарч байга дэвшил. Гэхдээ нэг нь үнэтэй, нөгө нь ямар ч үнэ төлбөргүй хагалгаа хийх гэж байгаа нь анхаарал татаж байна. Үнэ төлбөргүй хагалгаа хийнэ гээж сурталчилагдаад байгаа хавдар судлалын эмч нарын тухайд 2018 он хүртэл нийтдээ 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ямар нэг төлбөргүй хийхээр зорьж байна.  Гэхдээ зөвхөн элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байгаа хүмүүст хагалгаа хийнэ. энэ төрлийн техник, технологийн дэвшлийг хавдын эмч нар судалж, шинжлэх ухаан технологийн сангаас 400 сая төгрөгийн төсөл авсан учраас хорт хаьдартай хүмүүст үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болсон юм байна. 

Сурвалжлагч: Б.Батцэцэг
Зураглаач: Ү.Алтанбагана 



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд