Түргэн тусламжийн төв, эмнэлгүүд 24 цагаар ажиллаж байна

Нийтлэсэн огноо:
2016-07-16
Түргэн тусламжийн төв, эмнэлгүүд 24 цагаар ажиллаж байна

Нийтлэсэн: Mongolian News Channel

 АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд улсын томоохон эмнэлгүүд 24 цагаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн түргэн тусламжийн төвөөс зочид төлөөлөгчдийн байрлаж явах 10 байршилд бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн Шангрила, АСЕМ вилла хотхон, Их тэнгэрийн ам, Кемпинский  болон Чингис зочид буудал, 2-р эмнэлэг зэрэг зочид төлөөлөгчид явах, байрлаж байгаа 10 газруудад багц болон ажиллаж байна.  Өчигдөр АСЕМ-ын зочдоос 1 хүн мухар олгойн, 1 хүн түнх солих мэс засалд орсон тухай түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран онцгой байдлын алба хаагчид мөн замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран багц болон ажиллаж байна. ЗХУТ-өөс замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг зөөж шилцүүлэх үйлчилгээг хариуцаж байгаа юм. Жолооч нар зөрчил гаргалгүй албаны хүмүүсийн тавьсан зохих шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгааг ажилтнууд хэлж байсан юм.

ИЙнхүү АСЕМ-ийн уулзалтын аюулгүй байдлыг нийслэлийн  түргэн тусламжийн төв, цагдаагийн албан хаагчид, онцгой зэрэг холбогдох байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ханган ажиллаж байгаа юм. Тус өндөржүүлсэн бэлэн байдал зочин төөлөгчдийг буцах хүртэл үргэлжилнэ. Мөн  эмнэлэгүүд  энэ сарын 18ныг дуустал 24 цагаар ажиллах юм. 




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд